“Цагаан Алт” дэлгүүр нь ашгийн бус дэлгүүр юм. Манай дэлгүүрээр зарагдаж буй бараа бүтээгдэхүүнүүд нь гэрээр үйлдвэрлэгчдээр үйлдвэрлэгддэг. Эдгээр үйлдвэрлэгчид нь Норвегийн Ноосны Өрхийн Үйлдвэрлэлийн Маркетинг Төслийн сургалтанд хамрагдан өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг.  Уг төсөл нь Норвегийн Тусламжийн байгууллагын Монголд хэрэгжүүлж буй 4 төслийн нэг нь юм.

“Цагаан Алт” дэлгүүр нь 2001 оны 11-р сарын 19 нд нээгдсэн цагаасаа хойш өндөр чанартай эсгий болон ноосон бүтээгдэхүүнүүдийг гадаадын жуулчид, монгол амьдарч буй гадаад иргэд, монголчууддаа худалдан борлуулж байна.

“Цагаан Алт” дэлгүүр нь одоогоор “Ноосон Зангилаа” дундын хоршооны удирдлага дор үйл ажиллагаа явуулж байна. “Ноосон Зангилаа” дундын хоршоо нь Норвегийн Тусламжийн Байгууллага болон Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетинг Төслийн дэмжлэгтэйгээх Дархан, Сэлэнг, Улаанбаатар хотын 10 хоршоодын үйл ажиллагааг нэгтгэх, удирдан зохион байгуулах зорилгоор 2006 оны 6-р сард үүсгэн байгуулагдсан.

Эдгээр хоршоодууд нь амжиргааны түвшин дундуур 250 гаруй өрхийн үйлдвэрлэгчидтэй. Бид” Цагаан Алт” дэлгүүрээрээ худалаалан борлуулсанаар тэдэнд амжиргаагаа дээшлүүлэх орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх боломжийг нь бүрдүүлж өгдөг юм. Эдгээр үйлдвэрлэгчид нь Норвегийн Тусламжийн Байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр 10 гаруй жил эсгий болон ноосоор бүтээгдэхүүн нэхэх арга барил эзэмшсэн юм.
 

 

Please contact Tsagaan Alt ( tsagaan-alt@magicnet.mn ) to receive the most up to date pricing list and information
regarding our products – including production time, delivery costs and order information.